Товч танилцуулга
“Эбердигм Монгол ХХК” нь “HYUNDAI EVERDIGM” корпорацийн 100% – ын хөрөнгө оруулалтаар албан ёсоор байгуулагдаж БНСУ-ын “DEVELON” болон “HYUNDAI EVERDIGM” брендийн бүрэн эрхт төлөөлөгчөөр 2012 оноос хойш Монгол улсын уул уурхай, дэд бүтцийн зах зээлд хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлж байна.
Манай компани нь “DEVELON” болон “HYUNDAI EVERDIGM” брендийн гинжит болон дугуйт экскаватор, дугуйт ачигч, сэрээт ачигч, өөрөө буулгагч машин мөн “HYUNDAI EVERDIGM” корпорацийн төрөл бүрийн бетон зуурмаг шахагч, цамхаг кран, хайгуулын болон тэсэлгээний өрөм, цахилгаан үүсгүүр болон бусад нэмэлт тоноглол зэрэг уул уурхай, зам тээвэр, барилгын хүнд машин механизмын худалдаа, түрээс, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Бүтээгдэхүүний онцлог
Харилцагчийн шаардлагад нийцэх хэмжээ загварын сонголттой
- Харилцагчид ойр сэлбэг болон мэргэшсэн техник засварын багтай
- Техникийн байршил, ажиллагааны горим, түлш зарцуулалт, эвдрэл гэмтэл гэх мэт мэдээллүүдийг цаг тухай бүрд нь хиймэл дагуулын нэгдсэн хяналтын системээр хянах боломжтой
- Монгол улсын зах зээлд борлуулагдаж буй бусад брендийн техникүүдтэй харьцуулахад түлшний зарцуулалт 20%-35%-ийн хэмнэлттэй ажилладаг нь батлагдсан болно.
HYUNDAI EVERDIGM КОРПОРАЦИЙН ТУХАЙ
Брэнд бүтээгдэхүүн нь :
- Бетон зуурмаг шахагч машин
- Өргөгч кран
- Цахилгаан үүсгүүр
- Тэсэлгээний өрөм
- Уул уурхай, барилга, замын тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл
- Эд ангийн үйлдвэрлэл
- Гал унтраах машин зэрэг бүтээгдэхүүнүүдийг Дэлхийн зах зээлд нийлүүлэнэ ажиллаж байна.
HYUNDAI EVERDIGM НЕМТ /ДУБАЙ дахь салбар/
- HYUNDAI EVERDIGM брендийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ.
- Техник тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ
- 2009 онд байгуулагдсан
ХАНЬ ВУ TNC /ШАНХАЙ дахь салбар/
- HYUNDAI EVERDIGM брендийн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нийлүүлнэ.
- 2003 онд байгуулагдсан
HYUNDAI INFRACORE КОРПОРАЦИЙН ТУХАЙ
Барилгын тоног төхөөрөмжөөр дэлхийн шилдэг 3-ын нэг
- Hyundai Infracore Солонгос, Хятад, Бельгид үйлдвэрлэлийн баазуудтай бөгөөд дэлхийн даяар борлуулалтын салбар, төлөөлөгчийн газруудтай, 4000 борлуулагчаас бүрдсэн сүлжээтэй.
Барилгын тоног төхөөрөмжийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч брэнд
- Дугуйт экскаваторын зах зээлд эзлэх хувиар №1
- Барилгын жижиг тоног төхөөрөмжөөр дэлхийд №1
- Солонгос, Хятадын эскаваторын зах зээлд эзлэх хувиар №1
- Хятадын эскаваторын зах зээлд харилцагчийн сэтгэл ханамжаар долоон жил дараалан №1
Hyundai infracore 1985 онд анхны экскаваторын загвараа бие даан хөгжүүлсний дараа, DX экскаватор, DL дугуйт ачигч, түүнийг огтлох ирмэг, ар нь хөдөлдөггүй эргэлтэт экскаватор зэрэг бүтээгдэхүүнүүд гаргаж ирснээр барилгын хүнд машин механизмын салбарт өөрийн бие даасан загварын шугамыг бий болгосон.
Норвегийн Молдэд төвлөрсөн Doosan Moxy AS нь томоохон уурхай болон хүнд хэцүү барилгын талбайд зайлшгүй шаардагддаг нугасан холбоост өөрөө буулгагч ачааны машины өвөрмөц технологи боловсруулсан.
Үйлдвэрлэлийн экспертиз, хэрэглээний 100 гаруй жилийн туршлагатай Hyundai Infracore Portable Power нь хийн компрессор, гэрэлтүүлгийн систем, генератор, хөнгөн нягтруулагч тоног төхөөрөмжийн иж бүрдэл санал болгодог ажлын тайлбайн шийдлүүдэд голлон анхаардаг.
Hyundai Infracore шинэ бүтээгдэхүүн тасралтгүй гаргахын зэрэгцээ хэт өндөр хурдны болон хэт нарийвчлалын технологи дахь ур чадвар Дэлхийн дээд зэрэглэлийн хөдөлгүүр үйлдвэрлэгч дээрээ түшиглэн гол гол төмрийн суурь машинуудыг үйлдвэрлэж байна.
Hyundai Infracore тээврийн хэрэгсэл, үйлдвэр болон цахилгаан үүсгүүрүүдэд зориулсан хөдөлгүүр үйлдвэрлэж, дэлхийн хөдөлгүүррийн зах зээл дээр ур чадвараараа нэр хүндтэй болсон.
- Hyundai Infracore Солонгос, Хятад, Бельгид үйлдвэрлэлийн баазуудтай бөгөөд дэлхийн даяар борлуулалтын салбар, төлөөлөгчийн газруудтай, 4000 борлуулагчаас бүрдсэн сүлжээтэй.















