“Эбердигм Монгол ХХК” нь “HYUNDAI EVERDIGM” корпорацийн 100% – ын хөрөнгө оруулалтаар албан ёсоор байгуулагдаж БНСУ-ын “DEVELON” болон “EVERDIGM” брендийн бүрэн эрхт төлөөлөгчөөр 2012 оноос хойш Монгол улсын уул уурхай, дэд бүтцийн зах зээлд хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлж байна.
Манай компани нь “DEVELON” болон “EVERDIGM” брендийн гинжит болон дугуйт экскаватор, дугуйт ачигч, сэрээт ачигч, өөрөө буулгагч машин мөн “HYUNDAI EVERDIGM” корпорацийн төрөл бүрийн бетон зуурмаг шахагч, цамхаг кран, хайгуулын болон тэсэлгээний өрөм, цахилгаан үүсгүүр болон бусад нэмэлт тоноглол зэрэг уул уурхай, зам тээвэр, барилгын хүнд машин механизмын худалдаа, түрээс, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.