Барилгын тоног төхөөрөмж нь ажиллах орчноос шалтгаалж тогтмол солих ёстой маш олон тооны эд анги байдаг. Түүнчлэн солих эд ангийн үзүүлэлт, чанар нь машины үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлэдэг. DOOSAN-ы оригиналь эд анги нь DOOSAN брендийн үнэлэмжид дүйцэхүйц хамгийн өндөр түвшний үзүүлэлт болон чанарт хүрэхийн тулд *NPD ажиллагаа болон зохион бүтээх үе шатны сорилуудыг давах ёстой болдог. DOOSAN өөрсдийн дотоод загвар зохион бүтээх болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар оригиналь эд анги бүтээдэг учир боломжийн үнэ санал болгодог.
|